Ягаан тууз сан ашгийн төлөө бус байгууллагын лого

Ягаан Тууз Сан

Монгол эмэгтэйчүүдийн хөхний эрүүл мэндийн төлөө!

Бидний эрхэм зорилго...

Ягаан тууз сан бидний эрхэм зорилго бол хөхний хорт хавдрын талаарх мэдлэг, ойлголтыг нийгэмд нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх дадлыг төлөвшүүлэх, эрт илрүүлэлтэд хамрагдахыг уриалах, мөн хөхний хорт хавдраар оношлогдсон эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийг энэхүү хүнд өвчнийг даван туулахад дэмжих, тусламж үзүүлэхэд оршино.

Хөхний хорт хавдрын эсрэг хамтдаа нэгдье!

Таны хандив, хамтын ажиллагаа нь тус сангийн эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, хөхний хорт хавдрыг даван туулагчдад бодит дэмжлэг, тусламж үзүүлэхэд чиглэх болно. Та доорх холбоосоор сайн үйлсийн аянд нэгдээрэй!

Хөхний бүтэц:

Сүүний булчирхай буюу хөх нь зөвхөн гаднаасаа харагдах хэлбэр төдий биш, маш нарийн зохицуулалт, бүтэцтэй эрхтэн юм. Өөх болон холбогч эд нь хөхийг хамгаалж, дэмжидэг бол суганы орчимд байрлах тунгалгийн булчирхай нь биеийн дархлаанд чухал үүрэгтэй байдаг.

Хөхний анатомийн бүтэц

Хөхний хорт хавдрын талаарх судалгаанд дараах холбоосоор хамрагдаж бидний ажилд туслана уу...

Судалгаанд хамрагдах

Хөхний хорт хавдрын үүсэл...

Хөх нь сүү боловсруулах булчирхай (хэлтэнцэр), сүү дамжуулах сувгууд (цоргонцор), эдгээрийг дэмжих өөхөн болон холбогч эдээс бүрддэг нарийн бүтэцтэй эрхтэн юм. Хэлтэнцэр нь сүү ялгаруулах үндсэн үүрэгтэй бол, ялгарсан сүү нь сувгийн сүлжээгээр дамжин хөхний толгойд хүрч, хүүхэд хөхөх үед гадагшилдаг.

Хөхний эд нь олон тэрбум эсээс тогтдог бөгөөд тэдгээр эсүүд биеийн хэрэгцээнд тулгуурлан тогтмол шинэчлэгдэж, нөхөн төлждөг. Энэ үйл явц нь даавар болон эсийн түвшний нарийн зохицуулалтаар явагддаг.

Харин хөхний хорт хавдрын үед дээрх зохицуулалтууд алдагдаж, генийн түвшний гэмтлийн улмаас эсүүд хяналтгүйгээр хуваагдаж эхэлдэг. Ийнхүү хэвийн бус эсүүд нэмэгдэж, эрүүл эдийг шахаж гэмтээдэг бөгөөд улмаар цус болон тунгалгийн замаар биеийн бусад эрхтэнд тархаж болзошгүй байдаг.

Хөхний хорт хавдрын 90 гаруй хувь нь сүү дамжуулах сувгийн доторх эсүүд болон булчирхайн хэсэгт үүсдэг. Хавдрын үүсэлд BRCA1, BRCA2, TP53 зэрэг генийн мутаци, дааврын нөлөө (эстроген, прогестерон), амьдралын хэв маяг (архи, тамхины хэрэглээ, илүүдэл жин, стресс, хөдөлгөөний дутагдал) нөлөөлөх боломжтой гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO) онцолсон.

Товчхондоо, хөхний хорт хавдар нь нэг эсийн генийн өөрчлөлтөөс эхэлж, тодорхой үе шаттайгаар хөгжиж, хүндэрдэг өвчин юм. Эдгээр өөрчлөлтээс үүдэн эсүүд хяналтаа алдаж, эрүүл эдийн бүтцийг эвдэж, тархах чадвартай болдог байна.

Хавдрын шинж тэмдэг, түүнийг шалгах:

Хөхний хорт хавдар анхан үедээ ихэвчлэн өвдөлт болон илт зовиургүй байдаг тул өөрчлөлтүүдийг анзааралгүй өнгөрөх нь бий. Танд дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаарай. Үүнд:

  1. Суганы хонхор болон хөхний орчимд зангирсан, хатуувтар эсвэл хавдсан зүйл мэдрэгдэх;
  2. Хөхний тодорхой хэсэгт бэрсүү шиг хатуу бүтэцтэй зүйл тогтвортой мэдрэгдэх;
  3. Хөх эсвэл суганы орчим шалтгаангүйгээр хөндүүрлэх, зовиурлах, өвдөх;
  4. Хөхний арьс улайх, хатуурах, үрчийх, атираа үүсэх эсвэл “жүржийн хальс” мэт ширхэглэх;
  5. Хоёр хөхний хэлбэр, хэмжээ, байрлалын ялгаа огцом, мэдэгдэхүйц өөрчлөгдөх;
  6. Хөхний толгойноос цусархаг, идээрхэг эсвэл тодорхойгүй өнгө, үнэртэй шингэн гарах;
  7. Хөхний толгой дотогш татагдах, хонхойх, хэлбэрийн өөрчлөлт илрэх.

Хөхний хорт хавдрын нийтлэг шинж: